Арлын Япон улсад болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээнээс

Хэдхэн минутын ємнє Японы хойд хэсэгт 7.9 баллын хvчтэй газар хєдлєлт боллоо. Японы газарзvйн агентлагаас мэдээлснээр 6 метрийн єндєр цунами vvсэх магадлалтай байгаа ажээ. Номхон далайн цунамигийн урьдчилан сэргийлэх тєвийн мэргэжилтэн хэлэхдээ Япон, Орос, Маркусын арлууд, ...
Хойд Марианы эрэг дагуу цунамигаас урьдчилан сэргийлэх онцгой байдал зарлажээ. Мєн Гуамын арлvvд, Тайвань, Филиппин, Индонез, Хавайн арлуудад онцгой байдал зарласан байна. Японы зvvн эргээс 125 км зайд далайн 10 км-н гvнд тус газар хєдлєлт болжээ. Токио хотын тєвд томоохон барилга байгууламж савлаж, олон мянган ажилчид гудамжинд гарч зогсжээ. Лхагва гаригт 7.3 баллын хvчтэй газар хєдлєлт тус бvс нутагт болж байжээ.
Японд Монголын 1420 оюутан байгаа
(15:30) Тус улсын хойд хэсэгт болсон 7.9 баллын хvчтэй газар хєдлєлтийн улмаас Токио руу 10 метрийн єндєртэй давалгаа ирж байгаа гэдгийг тус улсын Газарзvйн агентлагаас мэдээлж байна.
Манай улсаас тус улсад 1420 гаруй оюутан суралцаж байгаа гэсэн мэдээллийг ГХЯ-аас єглєє. Мєн 250 гаруй хvн албан ёсоор хєдєлмєр эрхэлж байгаа гэсэн тоо байна. Гэхдээ энэ тоо баталгаатай бус. Тус улсад мэргэжлийн сумод хvч vзэж буй олон бєхчvvд бий. Мєн хараар ажиллагсад ч цєєнгvй бий юм.

Усанд автсан Токиод иргэд єндєр байшингийн дээвэр дээр зогсож байна
(15:39) Японд газар хєдлєлтийн улмаас дэлхий даяар долгион тархаж байна гэдгийг Монголын ООГФСТ-єєс мэдээлж байна. Токиогоос 370 километрийн зайтай газарт газар хєдлєхєд 5-8 баллын чичиргээ нийслэл хотод нь мэдрэгдсэн байна. Токиогийн Нарита-гийн нисэх онгоцны буудал хаагдсан байна. Усанд автсан Токиод иргэд єндєр байшингийн дээвэр дээр зогсож байгаа нь олон улсын телевизvvдийн дамжуулж байгаагаас харагдаж байна. Цунами 13 метрт хvрч болзошгvй байна. Хурдны галт тэргvvд осолдсон байж болзошгvй байна.

Монгол дахь Японы ЭСЯ-ны зєвлєх Хино мэдээлэл хийнэ
(15:43) Токио руу 10 метрийн єндєртэй давалгаа орж ирж байна. Энэ гамшигийн улмаас ямар хор хохирол учрахыг тооцож барахын аргагvй байна. Монгол дахь Японы ЭСЯ –наас vvсээд буй нєхцєл байдалтай холбогдуулж мэдээлэл єгнє гэлээ. Тус яамны ажилтнууд NHK телевизийг харж байна гэлээ.Тодорхой хугацааны дараа тус яамны Зєвлєх Хино мэдээлэл хийнэ гэж байна.

Японы Зvvн хойд хэсгийн Атомын цахилгаан станцуудыг унтраах гэж байна
(15:57) Японд сvvлийн 30-40 жилд болоогvй газар хєдлєлт болж байна гэж Олон улсын агентлагууд мэдээлж байна. Токиогоос зvvн хойшоо 380 км-т газар хєдлєлтийн голомт нь байгаа юм байна. Єдгєє 7-8 удаа газар хєдлєлтийн чичиргээ мэдрэгдээд байгаа аж. Цунами нь Филиппин, Индонези, Номхон далайн бvсэд vvссэн гэж мэдээлж байна.
Японд Зvvн хойд хэсгийн Атомын цахилгаан станцуудыг унтраах ажил хийгдэх гэж байна. Гол нь цунами болсон даруйд Атомын станцыг унтрааж болдоггvй юм байна. Тиймээс нарийн мэргэжилтнvvдийг тус бvс нутаг руу аваачиж байгаа юм байна.

Японы сургууль, цэцэрлэгvvдийг хаалаа
(16:05) Бид газар дээрээ байдал ямар байгаа талаар Токио хотод сурч буй Монгол оюутан Б.Цолмонтой холбогдлоо. Тvvний мэдээлснээр одоогоор олон нийтийн хэвлэлийн мэдээллийн байгууллагуудаас бусад бvх албан газар, сургууль цэцэрлэг, дэлгvvр vvдээ бариад байгаа бєгєєд Японы иргэд ихэд айдастай байгаа аж. Токио хотод хэчнээн хэмжээний хор хохирол учирсныг одоогоор тооцоолоогvй байгаа ба хотын тєв хэсгээрээ эвдрэл сvйрлийн байдал бага байна гэлээ.

Осакад 1 цагийн дараа 2 метрийн єндєртэй цунами орж ирнэ
(16:25) Мияаги мужид маш олон хvн сураггvй алга болсон гэсэн мэдээлэл байна. Тус улсын хойд хэсэгт болсон цунами нь хамгийн олон хvний аминд хvрсэн цунами болж тvvхэнд vлдэж болзошгvй байна.
Акида хотод, мєн Осакад 1 цагийн дараа цунами орж ирнэ гэдгийг анхааруулж байна. Одоогоор 4 хvн амиа алдсан нь тогтоогдсон гэсэн тоо байгаа ч, сураггvй алга бологсдын тоог гаргах боломжгvй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
back to top