"Биелэгдэшгvй даалгавар" гvйцэтгэгч овсгоотой хэрэм



Tom & Jerry гэх мэт хvvхэлдэйн кинонууд дээр гардаг, нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой, ээлж дараагаар vvргээ гvйцэтгэдэг хєгжилтэй гэмээр тєхєєрємжvvд байдаг даа. Жишээ нь гэхэд хvvхэлдэйн киноны баатар хэн нэгэн ємнєх тавагтай шєлєє халбагадан ам руугаа ойртуулахад гараас бэхэлсэн утас огцом татагдан дээрээ байсан жигнэмгийг киноны баатрын дээхэн талд суух тоть руу шидэх ба тоть жигнэмэг рvv ухасхийн нисэхэд тотины сууж байсан жинлvvрийн нєгєє vзvvр дэх саванд хийсэн vрнvvд доор байрлуулсан хувинд аажмаар дvvрснээр хувингийн нєгєє талд байх асаагуурын таг сєхєгдєн асч дээрээ байх утсыг шатааж, шатсан утасны vзvvр дэх дохионы пуужинд гал авалцан хєєрєх болно. Энэ vед пуужингийн доод vзvvрт бэхэлсэн гар хадуур дvvжин цагны дvvжинтэй холбогдсон утсыг тасалснаар цагны дvvжин савлан тvvний vзvvр дэх амны цаас шєл халбагадан ууж буй хvний амыг арчина гэх мэт. Яг vvнтэй тєстэй нэгэн тєхєєрємжийг английн нэгэн гэр бvл бvтээсэн бєгєєд овсгоотой сэргэлэн бяцхан хэрэм тэрхvv тєхєєрємжийг хэрхэн авхаалжтайгаар дамжин єнгєрч, тєхєєрємжийн нэг vзvvрт байрлуулсан самранд хvрэн авч идэж байгааг харуулсан доорх бичлэгийг vзэхийг урья.






Та намайг дэмжээд сурталчилгаан дээр өдөрт нэг дарчихаж байвал маш их баярлах болно.

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous said...:

    Хөөрхөн юм аа

Post a Comment

 
back to top