Metro in Mongolia 2017

Улаанбаатар хотын төв замаар метроны хөндлөн чиглэл, газрын гүнээр захын дүүргүүд рүү газар доогуур босоо чиглэлээр зорчино.Нийслэлчүүд алба, аминыхаа ажил албыг метрогоор явж гүйцэлдүүлдэг болох асуудал яригдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Хүн амын хэт бөөгнөрөл, авто замууд ачааллаа дийлэхээ нэгэнт өнгөрсөн өнөө үед метро нь нийтийн тээврийн үйлчилгээ болоод замын түгжрэлийн бэрхшээлийг арилгах, тэр дундаа хямд зардлаар хурдан түргэн зорчсоноор Та бид бүгдээрээ алтан цагаа хэмнэх сайхан боломж ч бүрэлдэх юм.
Иймээс Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны мөрийн хөтөлбөрт метроны техник эдийн засгийн үндэслэл боловсруулах талаар тусгаж өгсөн байгаа.

Нийслэлийн метроны техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор өнгөрсөн 2010 онд олон улсын тендер зарласнаар БНСУ-ын “SOOSUNG ENGINEERING” болон “SEUOL МЕТРО” компанийн хамтарсан консерциум шалгарч, наймдугаар сараас зөвлөх үйл ажиллагаагаа эхэлсэн байна. ЗТБХБЯ, нийслэлийн мэргэжлийн байгууллагууд хамтарч санал, тооцоо судалгаа гаргажээ.

Улаанбаатар хотын хувьд “2020 он гэхэд метроны асуудлаа шийдэхгүй бол байдал улам л хүндэрнэ” гэсэн тооцоо судалгаа нэгэнт гарчээ. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа ажлын хүрээнд урьдчилсан байдлаар 5 их наяд буюу 4,5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар хотод метроны нэг ба хоёрдугаар шугамыг барьж байгуулах урьдчилсан тооцоог гаргаад байгаа аж.

Улаанбаатарын хэтийн төлөвлөлттэй уялдуулан “хотын шинэ төв” буюу Орбитын урьд хэсгийг Амгалантай холбон эхний шугамыг байгуулахаар болжээ. Энэ нь Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу газар доогуур 20 метрийн гүнд байхаар, мөн хотын төв хэсгээр ил гүүрэн хэлбэрээр, харин Офицерүүдийн ордноос Амгалан хүртэл хотын захын хэсгээр газар доогуур барихаар төлөвлөсөн аж. Энэхүү шугам хөндлөн чиглэлээр баригдах бол хоёрдугаар шугам нь босоо чиглэлээр “32-ын тойрог” буюу шинээр баригдан сүндэрлэх 6 дугаар хорооллыг Нисэхтэй холбох, гуравдах шугам нь эдгээр шугамаа цааш нь хотынхоо тэлэлттэй холбоотойгоор өргөжүүлэхээр   төлөвлөгджээ.

Ирэх оноос ТЭЗҮ-ийн дагуу зураг төсөл хийгдэх бөгөөд метроны анхны үйлчилгээг 2017 онд нэгдүгээр шугамаар гүйцэтгэж эхлэхээр төлөвлөжээ. Монголдоо илүү тохиромжтой бага оврын LRT буюу 5000-30.000 хүний багтаамжтай хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрдсэн вагоныг одоогоор сонгоод байгаа юм байна.

Д.Сувд
Эх сурвалж: МОНЦАМЕ

1 Сэтгэгдэл:

  1. Ameno said...:

    mongol hunii blog bna www.welcome-nice-cool.blogspot.com sonirhood uzerei sayhan neesiii

Post a Comment

 
back to top