Auto Shut Down Computer

Та нэг юм татчаад унтдаг тохиолдол байдаг уу? Тэр татаж байгаа юм нь 3цагийн дараа дуусах гээд байдаг, таны нойр хүрээд байдаг, комоо өглөө болтол асаалттай үлдээмээргүй байдаг? Яах вэ?
Тэгвэл комоо автоматаар цаг заагаад унтраах арга зааж өгье. Дэлгэрэнгүй дарж ороод суралцаарай..

1. Start/Run харилцах цонхыг нээ. эсвэл цонх товч+r
 =цонх товч гэж энийг хэлээд байгаам шд
2. " shutdown.exe -s -t xxxx " гэж бичээд ОК дараарай.
Гэхдээ ОК дарахаасаа өмнө xxxx-ийн оронд та хугацаагаа оруулж өгөх бөгөөд та
хэд ч гэж оруулж болно, гэхдээ секундээр оруулна шүү.
Манай жишээнд 50 минутын дараа унтраах хэрэгтэй гэж үзье. Тэгвэл 1
минутад 60 секунд байх ёстой тул 50х60=3000 гэж оруулахнээ.

тэгээд ОК дарсаны дараа энэ зураг гарна. 50минутын дараа унтарна гэж байна... ингээл болоо...


Харин одоо автомат унтрахыг зогсоох шаардлага гарвал " shutdown.exe -a " гэж бичээд ок шүү дээ...

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
back to top